Монгол Улсын Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421дүгээр зүйл хэсэгт “421.1. Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно” гэж заасны дагуу Online-geree.mn вэб сайтын тусламжтайгаар байгуулсан цахим хэлцлийг хэлнэ.
Диллэр болон хэрэглэгч тус бүр Online-geree.mn вэб сайт руу төрийн үйлчилгээний ХУР ДАН системийн тусламжтайгаар нэвтрэн гэрээний нөхцлөө тохиролцон оруулж, тус тусын цахим гарын үсэг эсхүл тоон гарын үсэг зурснаар онлайн гэрээ байгуулагдана.
Онлайн гэрээ нь цахим гарын үсэг тоон гарын үсгээр баталгаажсан тул бусад гэрээний адил хүчин төгөлдөр бөгөөд гэрээг ердийн хэвлэх төхөөрөмж, зориулалтын киоск принтерийн тусламжтайгаар хэвлэн ашиглана. Анхаарах!!! /Гэрээнд иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа гэх.мэт зэргийг хавсаргана/
Гэрээ байгуулсантай холбоотой үүссэн маргаан нь харъяаллын дагуу Иргэний болон Эрүүгийн шүүхээр шийдвэрлэгдэх бөгөөд гэм буруутай тал нь нөгөө талынхаа өмнө хуулийн хариуцлага хүлээнэ. Анхаарах !!! /Талууд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд гэрчээр нотлох эрхээ алдах болно/